Sunday, November 8, 2009

Согтууруулах ундаагаар үйлчлэн, цаг хэтрүүлэн ажиллаж байжээ

Дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага, хороодын засаг дарга нартай хамтран согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг бар, ресторан, аж ахуйн нэгж, зочид буудал болон үзвэр үйлчилгээний 693 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан шалгалт хийжээ. Цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавихад 23 аж ахуйн нэгж, байгууллага зөрчилтэй байсан аж. Эдгээр газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу торгож, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт "World" караоке, "Relax" кафе, "Арцат" зочид буудал, "Гэрэл гал голомт" дэлгүүр зэрэг газар архи согтууруулах зүйлээр үйлчилж, цаг хэтрүүлэн ажиллаж байжээ. Мөн "Жижи", "Ва" интернэт тоглоомын газар ажил үйлчилгээ явуулж байсан нь илэрчээ.

Харин Баянгол дүүрэгт "Алтай барбекүй" ресторан зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Мөн "Бээжин нугас" зоогийн газар, "Оливис" ресторан цаг хэтрүүлэн ажиллаж, "Монсе" интернэт тоглоомын газар үйлчилгээ явуулж байсан аж.

Чингэлтэй дүүрэгт "Слайд" ресторан, "Сөүл" ресторан, "Че Жү Дү" ресторан, "Солонго" Караоке, "Дотно төв" Караоке, "Саран" кафе,, "Чингисийн сүлд" кафе, 'Twilight" Pub мөн л архи согтууруулах ундаагаар үйлчилж, цаг хэтрүүлэн ажиллаж дотроосоо хаалгаа түгжсэн байжээ.

Баянзүрх дүүрэгт "Хаан шонхор" ресторан, "Bug burger" pub, "Everyday" хүнсний сүлжээ, Хан уул дүүрэгт "Хос мандах" дэлгүүр зэрэгт архи согтууруулах зүйлээр үйлчилж, цаг хэтрүүлэн ажиллаж байсан аж.

Мөн Сонгино хайрхан дүүрэгт "Хаан бууз хуушуур" кафе цаг хэтрүүлэн ажиллаж байв. "Барилгачин", "Таван од", "Их мөргөл", "Цагаан дэглий", "Тав тух", "Өнөр центр", "Марал", "Мянган билэг", "Кристал" зэрэг зочид буудлуудаар шалгалт хийхэд хэсэг бүлгээрээ архи согтууруулах ундаа хэрэглэж байжээ. Түүнээс гадна үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсныг илрүүлсэн байна.

No comments:

Post a Comment