Saturday, December 12, 2009

Чамаас минь үлдсэн цорын ганц зүйл

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе хүний бичсэн хайрийн түүхийг уншиж суухдаа өөрийнхөө ч гэсэн хайрийн түүхийг бичмээр санагдлаа. Би одоо 2 курс шутис-ктмс-д сурдаг 10н жилдээ анхнийхаа хайртай учирсан юм.
Би 8-р ангид сурдаг тэр маань ч гэсэн 8-р анги бид 2 нэг анги байсан юм. Бид хоёр 1дүгээр ангиасаа л эхэлж 1 ангид сурч байсан. Гэхдээ бид 2 нэг нэгийгээ анзаарч хардаггүй байсан. 1 өдөр манай ангийн охин надад дурсгалийн дэвтэрээ өгсөн юм. Гэртээ харьчихаад дурсгал бөглөж суунгаа ангийхнийгаа ч яаж бөглөснийг уншиж суулаа. Тэгсэн манай ангийн банди таалагддаг охин гэсэн чинь миний нэрийг бичсэн байсан. Би тэрүүхэн үедээ юм бодолгүй л өнгөрөөсөн. Яваа яваандаа тэр надаа сайн юм байнаа гэдгийг мэдсэн надруу мсж бичдэг боллоо уулздаг ч боллоо. Би ч гэсэн түүнд дассан тэгээд бид 2 үерхсэн 11 төгстөлөө үерхсэн.
 

Би түүнд маш их хайртай болсон байлаа. Түүнийг ч гэсэн надаа хайртай гэдэгт итгэдэг байсан. 11-р ангиа төгсөөд бүгд л өөр өөр сургуульд ороод салцгаасан. Бид 2 нэг хэсэгтээ уулзаад учраад сүрхий л байлаа тэр надаа 2-уулаа сууна чамайг намайг дуурайсан хөөрхөн 2 хүүхэдтэй болно гэж ярдаг байсан. Гэхдээ бид 2 өдөр өдрөөр л бие биенээсээ холдоод хөндийр ч байсан. Нэг л мэдэхэд түүнээсээ салчихсан байсан гэхдээ бид 2 бие биендээ салий гэж хэлээгүй холдсон сонин юм шүү. Тэр минь одоо хаана юу хийж явааг мэдэхгүй юм даа ангийхнаасаа сонсоход ХМС-д сурч байгаа юм шиг байна лээ. Бас эхнэр хүүхэдтэй болсон гэсэн.
Түүнээс минь үлдсэн цорын ганц зүйл бол түүнийг минь дуурайсан хөөрхөн хүү минь. Би түүндээ маш их хайртай маш их. Чиний Болороо чинь

No comments:

Post a Comment