|

Мєн хамгийн энгийн бєгєєд шилдэг арга бол хувцасныхаа шvvгээ, эсвэл чемодандаа дууссан сvрчигнийхээ савны таглааг нь хийгээрэй. Таны хувцаснаас зєєлєн мєртлєє сvрчигний тань сайхан vнэр анхилах болно.
Алт, цагаан алт, мєнгєн эдлэл дээр сvрчиг нь ямар нэгэн муу нєлєє vзvvлэхгvй, гэвч хєнгєхєн цэвэрлэгддэг бараан толбо бий болгохгvйн тулд vнэт эдлэлээ дараа нь зvvгээрэй.
Чихний ар, эгэм, шилэн хvзvvний vстэй хэсгээр, хєхний хоорондуур, бугуй, тохойны хонхор, євдєгний тахимаар тvрхвэл зєвхєн vнэрээ л удаан барина. Харин сvрчгийг венийн судас нэвт гэрэлтэн харагдах тэр л хэсгээр тvрхвэл уг сvрчиг нь таны хувийн євєрмєц vнэртэй нийлж зєвхєн таны л гэх давтагдашгvй vнэрийг анхилуулах болно. Яг адилхан сvрчигнvvд тухайн хvнээс шалтгаалан єєр єєр vнэртэй болдгийн учир энэ ажээ.
Vснээсээ сайхан vнэр vнэртэхийг хэн хvнгvй л хvсч явдаг. Тэглээ гээд та хэрхэвч vсэндээ сvрчиг цацаж болохгvй шvv. Учир нь сvрчиг vсний єнгийг vхvvлж гундаадаг юм байна. Иймээс та сvрчгээ агаарт шvршээд бууж ирэх шvvдрэн дор нь зогсвол vнэр vсэнд жигд шингэхээс гадна, хор нєлєє vзvvлдэггvй. Та хэн нэгнийг єєрийн анхилам тансаг vнэрээр татахаар шийдсэн бол, агаарын чийгшил ихтэй газар, мєн салхин дээр нь зогсохоо хvнээр хэлvvлэлтгvй мэдэж байгаа байхаа. Ингээд таалагдсан залуу, бvсгvйгээ єєрийн давтагдашгvй тансаг vнэрээрээ мансууруулж, єєрийн болгох л vлдлээ. Танд амжилт хvсье.
No comments:
Post a Comment