Saturday, December 12, 2009

"Гуйлт"






уран зохиол, гуйлтНурах шахсан байшингийн наран талд нарлаж суусан цонхигор царайтай урт vст залуугийн царайд vл ялиг инээмсэглэл тодров. Учир нь тvvний дэргэдvvр єнгєрсєн хоёр хvн "Хєєрхий дєє нvд нь юм хардаггvй юм байна" гэж шивэр, шивэр хийлцэн єнгєрсєн хэрэг.

Анх тэр єєрийгєє хараагvй болоход маш ихээр гутарч байжээ. Харин сvул сvvлдээ єєрийг нь хvн болгон л эвийлж єрєвдєєд л, огт танихгvй хvн ч гэсэн аль чадахаараа туслаад гvйгээд байхаар харин ч зvгээр юм шиг санагдаж эхэлжээ. Тэгээд ч ийм болсоор тэр урьдын адил амьдрах гэж vхэн хатан зvтгэхийг бvр таг мартаж, "би бол сохор хvн" гэж єєртєє хэлчихээд юунд ч санаа зовохгvй сэтгэл амар суудаг болжээ. Хэрвээ дургvй нь хvрвэл "Би хараагvй хvн. Хоёр нvд нь сохор гэж та нар дээрэлхээд байна уу?" гэх зэргээр ганц нэгхэн єгvvлбэр чангахан хэлээд дvвчигнэхэд л боллоо. Энэ шидэт vг бvх хvнийг ялан дийлж буйг мэдрээд тэр улам ч их додигор суух болжээ. Тэгээд ч хvнээр єрєвдvvлэн хайрлуулахын жаргал гэдэг vнэхээр сайхан зvйл байлаа.

Ингэж суухдаа тэрээр "Харин миний урьд харсан хараагvй хvмvvс ийм жаргалтай байхад яагаад тэгж гуниж бухимддаг байсан юм бол оо?" гэж ихэд гайхжээ. Тэгээд зарим нэг хvний хэлдэг "Би єрєвдvvлэх дургvй хvн" гэдэг vг шал худал зvйл байжээ гэдгийг тэр ойлгов. "Харин ч энэ vг єєрийг нь улам єрєвдєлтэй болгохыг мэдэрсэн болохоор тэгж жvжиглэдэг байжээ" гэж бодсон аж. Мань эр сvvлийн vед vсээ урт ургуулж, ямар нэгэн зvйлийг бодож гунигласан мэт уруу царайлан тонгойсхийн суух болжээ. Ингэж суухын тулд тэр нурж унах шахсан юмуу, эсвэл єнгє зvс муутай байшин сонгож нємєрт нь нарлана. Тэгээд єєрийгєє "Миний энэ дvр зураг маань намайг ямар єрєвдєлтэй харагдуулж байгаа бол оо?" гэж тєсєєлєн ургуулан бодох ажээ. Харин дотроо бол сэтгэл маш хангалуун дуу аялан суух бєлгєє.
 
Нэг єдєр тэр єнєєх газраа ирж бас л гуниглан суув. Гэхдээ тvvний сэтгэл тун тавгvй байлаа. Дэргэдvvр єнгєрєх хvмvvсийн єрєвдєн ярилцахыг энэ удаа огт сонссонгvй. Сонсох хvсэл ч байсангvй. Учир нь тэр урьд шєнє єєрийгєє хараа орж байна гэж зvvдлэжээ. Энэ зvvднээсээ маш ихээр айсан болохоор єглєєний цай нь ч цаашаа орсонгvй. Ингээд "муу ёрын" зvvд зvvдэлсэн єдрєєс хойш тvvнийг "Нээрээ гэнэтхэн хараа орчихвол яана аа?" гэх бодол vргэлж санааг зовоож айлгах болов. Бас єєртэй нь адилхан хараагvй хvмvvст маш ихээр уур нь хvрдэг болжээ. Энэ нь уур гэхээсээ илvv атаархал байлаа. Сохор залуугийн энэ байдал нь яваандаа тvvнийг vргэлж биеэ чагнаж суудаг болгожээ. Гэхдээ тэр єєрийнх нь тухай шивнэлдэн єнгєрєх бусдын яриаг сонсохоо мартаагvй юм. Магадгvй тэр зvйл л єєрийг нь тайвшруулж байсан байж болох.

Тэгээд тэр "Битгий л хараа ороосой, бурхан минь гуйж байна" гээд л vргэлж залбиран гуйх болжээ. Vнэндээ хvн тєрєлхтєн буй болсоор бурханаас бvгд л аз жаргал, эрvvл энх, эд баялаг, эрх мэдлийг л цаг ямагт гуйж байснаас биш євчинг ингэж vнэн сэтгэлээсээ цєхрєлтгvй хvсэх хvн бараг л байгаагvй ажээ. Тиймээс бурхан хамгийн тvрvvнд сохор залуугийн хvслийг биелvvлсэн аж. Нэг л мэдэхэд тvvний сонсох мэдрэмж гаргууд болсон байлаа. Тvvний ойролцоо гарах бvх чимээ, чихээр нь дамжихгvй замхарна гэж vгvй болжээ. Навчис унах, ялаа нисэх, хэн нэгэн уйлах, инээх гээд бvгдийг тэр сонсдог болов. Сонсохыг хvсээгvй зvйлээ ч хvссэн хvсээгvй сонсдог болжээ. Уг нь харахыг хvсээгvй зvйлээ нvдээ аниад ч болов харахгvй байж болдог бол сонсох гэдэг шал єєр зvйл байлаа. Бvх зvйл тvvнийг чихээ таглахаас нь ємнє сонсогдох учир дараа нь хоёр гараараа чихээ хичнээн дараад ч нэмэргvй. Харин ч улам ихээр бvх биеэр нь мэдрэгдэх нь бvр ч их зовлонтой ажээ. Тиймээс тэр залуу бvх зvйлсийг нvдтэй хvнээс илvv харж, чихтэй хvнээс илvv сонсдог болов. Харин тэр энэ vедээ л сохор хvмvvс яагаад гунигладаг, яагаад бухимддагийн учрыг сая ойлгожээ. Тэгээд "бурхан минь хараа оруулж єгєєч" гэж єглєє оройгvй гуйж эхлэв. Гэвч тvvний хvслийг бурхан єдєр болгон л гуйж хvсч байдаг бусдын vй тvмэн хvслээс огт ялгасангvй.

Олон єдєр єнгєрч тvvний нvдтэй болох хvсэл нь нэгэнт бvтэшгvй зvйл болсоныг сохор залуу хамгийн ихээр ойлгожээ. Харин тvvнд бурханаас гуйх ганцхан гуйлт л vлджээ. Тэрээр "Бурхан минь хоёр чихийг минь дvлий болгоод єгєєч!" гэж гуйсан аж.

No comments:

Post a Comment